Booming ProjectҮнэгүй эхлэх

Видеон дахь нүүрийг хэрхэн солих вэ? Алхам алхмаар заавар

Booming Project дээр видеон дахь нүүрийг солиход програм суулгах, монтаж мэдэх шаардлагагүй. Утас эсвэл компьютерийн хөтчөөс шууд хийнэ. Бүх зүйл монгол хэл дээр.

1. Бүртгүүлэх

boomingproject.com руу ороод Google дансаараа нэвтэрнэ. Шинэ хэрэглэгчид туршиж үзэх үнэгүй кредит олгоно.

Google дансаар нэг товшилтоор нэвтэрнэ. Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх нүдийг чагтална.
Google дансаар нэг товшилтоор нэвтэрнэ. Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх нүдийг чагтална.

2. Видеогоо оруулах

«Шинэ видео» дээр дарж бичлэгээ оруулна. MP4, MOV, MKV, WEBM зэрэг түгээмэл формат, 2 GB хүртэл хэмжээтэй, 5 минут хүртэл урттай видео болно. Зураг (JPG, PNG, WEBP) дээр ч нүүр сольж болно. Оруулмагц AI видеон дахь хүмүүсийг автоматаар олж, хүн бүрийн жишээ зургийг харуулна.

«Шинэ видео» хэсэгт бичлэгээ сонгоход урьдчилан харагдана. Гарчиг, нарийвчлал, «Тодруулах» сонголтыг тохируулна.
«Шинэ видео» хэсэгт бичлэгээ сонгоход урьдчилан харагдана. Гарчиг, нарийвчлал, «Тодруулах» сонголтыг тохируулна.
AI видеон дахь хүмүүсийг олж, хүн бүрийг хэдэн секунд гарсантай нь харуулна.
AI видеон дахь хүмүүсийг олж, хүн бүрийг хэдэн секунд гарсантай нь харуулна.

3. Нүүрээ сонгох

Олдсон хүн бүрийн хажууд тавих нүүрээ нүүрний сангаасаа сонгоно. Нүүрний санд урдаас нь тод авсан, нүүр нь бүтэн харагдах зургийг (JPG, PNG, iPhone-ийн HEIC) нэг удаа оруулаад дараагийн бүх видеондоо дахин ашиглана. Ажил эхлэхээс өмнө үнэ нь харагдана.

«Нүүрний сан»-д нүүрний зургаа нэг удаа оруулна — дараагийн бүх видеонд дахин ашиглана.
«Нүүрний сан»-д нүүрний зургаа нэг удаа оруулна — дараагийн бүх видеонд дахин ашиглана.
Хүний хажуугийн «Нүүр сонгох» дээр дарж сангаасаа нүүр сонгоно.
Хүний хажуугийн «Нүүр сонгох» дээр дарж сангаасаа нүүр сонгоно.
Сонгосон нүүр хүний хажууд гарч, товчин дээр үнэ нь (кредитээр) харагдана. «Боловсруулах» дарж эхлүүлнэ.
Сонгосон нүүр хүний хажууд гарч, товчин дээр үнэ нь (кредитээр) харагдана. «Боловсруулах» дарж эхлүүлнэ.

4. Үзэх, татах

Боловсруулалт дуусмагц үр дүнгээ шууд үзэж, эх чанараар нь татаж авна. Үр дүн таалагдахгүй бол өөр нүүр сонгоод дахин ажиллуулж болно — өмнөх хувилбар нь хадгалагдана.

Боловсруулалтын явц харагдана. Хуудсаа хааж болно — бэлэн болмогц жагсаалтад «Бэлэн» гэж гарна.
Боловсруулалтын явц харагдана. Хуудсаа хааж болно — бэлэн болмогц жагсаалтад «Бэлэн» гэж гарна.
Бэлэн видеог шууд үзэж, «Эх чанар» товчоор татаж авна. «Нүүр өөрчлөх» дарж өөр нүүрээр дахин хийж болно.
Бэлэн видеог шууд үзэж, «Эх чанар» товчоор татаж авна. «Нүүр өөрчлөх» дарж өөр нүүрээр дахин хийж болно.

Сайн үр дүн гаргах зөвлөгөө

Үнэ хэд вэ?

Үнэ видеоны уртаас хамаарна: 30 секунд ≈ 100 кредит (≈1,000₮). Нэг видеонд 6–10 хүний нүүр солих бол 2 дахин, 10-аас олон бол 3 дахин үнэтэй. Кредитээ QPay-ээр цэнэглэнэ. Ажил амжилтгүй болбол кредит буцаж орно.

Өөрөө туршаад үзээрэй — бүртгүүлэхэд үнэгүй кредит.

Booming Project-ийг нээх

Түгээмэл асуултууд

Нүүр солиход хэр удах вэ?

1 минутын бичлэг ихэвчлэн 3–5 минутад бэлэн болно. Дараалал их үед бага зэрэг хүлээнэ.

Утаснаас хийж болох уу?

Болно. Сайт утас, таблет, компьютерийн хөтөч дээр ажиллана, програм суулгах шаардлагагүй.

Хэний нүүрийг ашиглаж болох вэ?

Өөрийн, эсвэл зөвшөөрөл авсан хүний нүүрийг л ашиглана. Бусдыг төөрөгдүүлэх, гүтгэх зорилгоор ашиглахыг үйлчилгээний нөхцөлөөр хориглоно.

Бусад заавар

Олон хүнтэй видеонд нүүр солихFace swap гэж юу вэ?